Малын Индексжүүлсэн Даатгал төслийн цахим хуудсанд айлчилж буй эрхэм зочин таны энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Монгол Улс хөгжлийн шинэ гараан дээр ирээд буй энэ үед МУЗГ-аас эдийн засгаа төрөлжүүлэх, иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор ХАА хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг бол Малын Индексжүүлсэн Даатгал (МИД) төсөл юм.
Зудын эрсдэлийн сөрөг нөлөөг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй МИД төслийг 2005-2008 онуудад гурван аймагт анхлан туршиж үзэхэд манай нөхцөлд тохиромжтой болох нь тодорхой үзүүлэлтүүдээр харагдсан тул 2009-2012 онуудад бусад аймгуудыг шатчилсан байдлаар нэмж, одоо бүх аймаг, сум болон хот, дүүрэгт хэрэгжүүлж байна.
Гамшгийн эрсдэлийг хувийн хэвшил дангаараа авч явах боломжгүй бөгөөд төрийн оролцоо зайлшгүй шаардагддаг болох нь олон улсын туршлагаас харагдаж байгаа тул төслийн хугацаанд Дэлхийн банкны зээлийн хөрөнгөөр гаргаж байгаа нөхөн төлбөрийн баталгааг төсөл дууссаны дараа юугаар орлуулж, хаанаас, хэрхэн санхүүжүүлэх асуудлыг нарийн зохицуулсан хууль эрх зүй, бүтэц зохион байгуулалтын орчин бий болгох асуудал бидний өмнө тулгамдаад байна.
Тус төсөл хэрэгжиснээр даатгалын салбарын чадавхи орон нутагт бэхжиж, орон нутгийн засаг захиргааны байгууллагууд зудын эрсдэлийг удирдах арга барилаа сайжруулж, малчид зарим эрсдэлээ бусдад шилжүүлэх арга ухаанд суралцаж, үр ашгийг нь хүртэж байна.
МИД төслийн бүтэц зохион байгуулалт, хэрэгжилт, үр дүнгийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг энэ цахим хуудаснаас хүлээн авна уу.
Я. Өлзийболд
МИД төслийн захирал
 Loading… |
12.03.27
2012 оны МЭД-ын борлуулалтын улиралд ажиллах даатгалын төлөөлөгчийн сонгон шалгаруулалт 01-р сарын 28-наас 3-р сарын 27-ны… дэлгэрэнгүй
|
|
12.03.27
2011 оны борлуулалтын улиралд нийт 4 даатгалын компанийн 984 даатгалын төлөөлөгч МЭД-ыг борлуулах эрх авсан бөгөөд тэдгээрээс… дэлгэрэнгүй
|
|
12.03.27
2010 оны борлуулалтын улирлаас эхлэн МИД-ын тодорхой хэмжээний эрсдэлийг олон улсын давхар даатгалын компанид даатгуулах… дэлгэрэнгүй
|
|
|
|
 Loading… |